Sunday, April 6, 2014

Алтай Таванбогд

Монгол Алтайн нурууны Алтай Таван Богд уул нь Монгол улсын хамгийн өндөр уул юм. Энэ ч утгаараа Монгол орны дээвэр хэмээгддэг. Таван Богд уул нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын заагт оршдог.
Таван Богд уул нь таван үндсэн оргилтой ба Монголын хамгийн том гурван мөсөн гол болох Потанины мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн голууд Таван Богдод оршдог. Эдгээрээс хамгийн том нь Потанины мөсөн гол бөгөөд 14 орчим км урттай.
Анхлан 1956 онд Монголын уулчид авирч байснаас хойш 700 гаруй уулчид авирсан ба гадаад
дотоодын уулчдын авирах дуртай уул болоод байна[1].
1996 онд Алтай Таван Богд уул, Хотон, Хурган, Даян нуур, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай савуудыг хамруулан Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар хэмээн улсын хамгаалалтанд авсан. 2012 онд Алтай Таван Богд уулыг төрийн тахилгат уул болгон 4 жилд нэг тахиж байхаар болсон[2].
Алтай Таван Богд уулын үндсэн таван оргил:
Нэр Өндөр (метр)
Хүйтэн оргил 4,374
Найрамдал оргил 4,192
Бүргэд оргил 4,068
Малчин оргил 4,051
Өлгий оргил 4,050

No comments:

Post a Comment